Monday, September 29, 2014

Сагсан бөмбөгийн тухай

Сагсан бөмбөг нь нэг төрлийн багийн спорт юм. Сагсан бөмбөгийн талбайд тус бүр 9 хүнтэй хоёр баг дүрмийн дагуу өрсөлдөгч талын цагирагт бөмбөг шидэж эсвэл тохож оруулан оноо цуглуулж, цаг дуусахад хамгийн олон оноотой нь хождог. Дэлхий дахинд өргөнөөр дэлгэрсэн, онцгойлон их үздэг спортуудын нэг нь сагсан бөмбөг болно. Сагсан бөмбөгийн дүрмээр 3.05 метрийн өндөр шонгийн самбарт цагираг бэхлэгдсэн байхаар тогтсон. Арай ойроос бөмбөгийг шидэж оруулбал 2 оноо, гурвын шугамын араас шидэж оруулбал 3 оноог тоглогч багтаа нэмэрлэнэ. Залалт, алхалт, дамжуулалт зэргээр бөмбөгийг хөдөлгөдөг.

Диокл хамгийн баян нь



Диокл хамгийн баян нь


Бүх цаг үеийн хамгийн баян тамирчнаар хэн тодорсон гэж та бодож байна? Тэрхүү тамирчин бол хэн нэгэн сагсан бөмбөгч, хөлбөмбөгч, авто уралдаан, теннисчин биш харин МЭ-ий II зуунд амьдарч байсан Эртний Ромын морин тэрэгний тамирчин Гай Аппулей Диокл байсан гэнэ. Зодог тайлах хүртлээ тэрбээр одоогийн 15 тэрбум доллартай тэнцэх мөнгө шагналд авч байсан байна. Түүний хажууд тамирчдаас хамгийн анх тэрбум долларын шагнал авсан гольфийн Тайгер Вудс гуйлгачин л гэсэн үг. Диокл Эртний Ромын үндэсний спорт морин тэрэгний уралдааны тамирчин байсан бөгөөд 18 настайдаа уралдаж эхлэн, 42-тойдоо зодог тайлжээ